Босогчид ерөнхийлөгчийг огцор хэмээн шаардаж байна

Украин даяар болж буй бослого, тэмцэл үргэлжилсээр байна. Босогчид өчигдрөөс ерөнхийлөгч Виктор Януковичийн хүчийг сулруулах зорилгоор үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжийг хайж эхэлжээ.

Тэд үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар ерөнхийлөгчийн дарангуйллын дэглэмийг устгаж, засгийн эрхийг ард түмэнд шилжүүлнэ хэмээж байгаа. Тиймээс ч тэд бүр шинэ үндсэн хуулийн төслөө боловсруулчихсан байгаа гэнэ. Түүнчлэн тэмцэгчид ерөнхийлөгч Виктор Януковичийг огцрохыг шаардаж байна.

Эмх замбараагүй байдал газар аваад байгаа Украин улсыг ОХУ-ын эрх баригчид анхааралтай ажиглаж байна. Ингэхдээ тэд сөрөг хүчнийхнийг Киев дэх нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна хэмээн буруутгажээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин