Үр хөндөлтийн хуулийг эсэргүүцэв

Испанийн парламентаас баталсан үр хөндөлтийн хуулийг эсэргүүцэн олон мянган иргэд Мадрид хотoд эсэргүүцлийн жагсаал эхлүүлээд байна.
Үр хөндөлтийн талаарх энэхүү шинэ хууль нь зөвхөн бэлгийн хүчирхийлэл болон эрүүл мэндийн шалтгаантай үед үр хөндөлтийг зөвшөөр гэж байгаагаас эмэгтэйчүүдийн эрхийг ихээхэн хязгаарлажсан хэмээн үзэж байгаа юм.
Тиймээс энэхүү хуулийг эсэргүүцэн олон арван эмэгтэйчүүдийн байгууллага олон нийтийг хамарсан жагсаалыг өнгөрсөн бямба гаригаас эхлэн зохион байгуулжээ. Испанийн өмнөх Засгийн газар үр хөндөлтийг хууль ёсны болгосон боловч, одоо эрх барьж буй нам үр хөндөлтийн талаар явуулж байгаа бодлогоо католик сүмийн үзэл сурталтай нийцүүлэн шинэ хуулийг баталсан байна. Тиймээс иргэдийн эсэргүүцэлтэй инйхүү тулгараад байгаа юм.
Иргэд хуулинд хурдан хугацаанд өөрчлөлт оруулахыг шаардаж байна. Хэрэв шинэчлэл хийхгүй бол тэмцлийнөөр арга сонгох болно хэмээн санаалав.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ