Сингапурын иргэд цагаачдын асуудлаар жагсаал хийлээ


Өчигдөр Сингапурт 3000 орчим хүн оролцсон томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал боллоо. Жагсагчид гадаадаас ажилчид авах замаар улсынхаа хүн амыг нэмэгдүүлэх гэж байгаа Засгийн газрынхаа төлөвлөгөөг эсэргүүцэж байгаа нь энэ юм. жагсагчид улсын хүн ам одоо ч хангалттай их байхад гаднаас ажиллах хүч авах хэрэггүй хэмээн үзэж байгаа. Түүнчлэн цагаач ажилчид бага хөлс авдаг тул сингапур иргэдийн цалин нэмэгдэхэд саад болдог, байрны үнэ болон нийтийн байрны түрээсийн хөлс нэмэгдэхэд нөлөөлдөг хэмээн дургүйцэж байгаа аж.
1965 оноос хойш төрийн эрхийг гартаа барьж буй нөлөө бүхий “Ардын үйл хэрэг” нам өмнө нь хүн амынхаа тоог 2030 он гэхэд 30 хувиар буюу 6,9 сая хүнээр нэмэгдүүлэх бодлого боловсруулж байгаа талаараа мэдэгдэж байсан юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ