Шинэ төрлийн вирус бүхий шувууны ханиад дэгджээ

Хятадын Жэжянь мужид H10N8 хэмээх шинэ төрлийн вирус бүхий шувууны томуугаар өвчилж хоёр хүн амь насаа алдсан тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллэв.
Нас барагсдаас гадна хэд хэдэн хүн уг халдвараар өвчилсөн бөгөөд өвчтөнүүд мужийн төв Ханжоу хотын харьяатууд бөгөөд биеийн байдал нь тун муу байгаа гэнэ. Шинэ төрлийн шувууны ханиад гарч байгаа учир иргэдийг шувууны махан бүтээгдэхүүнээс татгалзахыг уриалж байна.
Он гарснаас хойш Хятадын Шанхай, Жяньсү, Фүжянь, Гуандун зэрэг газарт H7N9 халдвар бүртгэгдсэнээс хамгийн олон нь буюу 62 хүн өвчилсөн тохиолдол Жэжянь мужид гараад байгаа юм.
Өнгөрсөн онд H7N9 хэлбэрийн шувууны ханиадыг Хятадын шинэ цагийн тахал хэмээн нэрлээд байсан бөгөөд өнгөрсөн онд энэ өвчнөөр өмнөд нутагт 300 орчим хүн амь насаа алдсан билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ