“Үхсэн хүн үгээ хэлж чадахгүй” буюу ХОХИРОГЧИЙГ БУРУУТГАХ ФЕНОМЕН

Заримгэмт хэрэгт хохирогчийн өөрийнх нь буруугаас болж аюултай үр дагавар үүссэн байдаг. Бусад руу дайрсан хүн өөрөө аргагүй хамгаалалтын бай болсон байх жишээтэй.Харинэнд өгүүлэх зүйл бол огт өөр асуудал. Миний хөндөх гэсэн санаа бол жинхэнэ харгис этгээдийн гарт өртөж золиос болчихоод буруутгагддаг феномены талаар өгүүлэх гэж байна.Сүүлийн үед хохирогч бүсгүй Цэдэн-Ишийг элдэв янзаар нь буруутгах, түүнийг харлуулж харагдуулахыг хүссэн мэдээллүүд ганц хоёр мэдээллийн сайтуудаар гарч эхэлсэн нь энэхүү хохирогчийг буруутгах технологийг ашиглаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Аймшигт гэмт хэрэг хийснээ зөвтгөх, түүндээ хохирогчдыг буруутгадаг тухай ойлголтыг 1947 онд Теодор Адорно гэгч зохиолч “Дарангуйлагч эрх мэдлийн мөн чанар” номондоо фашистуудын өдөөсөн гэмт хэрэгт хохирогчдыг хэрхэн буруутгадаг “F-scale” \F= фашист\ буюу “фашист жинлүүр” хэмээх ойлголтын тухай өгүүлдэг ажээ.
Хохирогчийг буруутгах гэдэг бол, хууль бус болон шударга бус үйлдлээ хаацайлах нэгэн арга хэрэгсэл гэдгийг 1971 онд Вилльиам Райн “Victim Blaming” \”Хохирогчийг буруутгах”\ хэмээх номондоо Америкийн цагаан арьстнуудын зүгээс хар арьстнуудад харгис ширүүн хандсан, тэднийг ялгаварлан гадуурхах үзлээ хаацайлахад чиглэсэнолон хүүхэд төрүүлдэг, гэрлэлтийн гадна харилцаанд ордог, боловсролгүй учраас ядуу тарчиг байдаг гэх зэргээр буруутгах хандлага нь шударга бус харьцах шалтгааныг нь зөвтгөдөг гэдэг үзлийг илчилжээ.
Түүнээс хойш энэхүү “Victim Blaming” буюу хохирогчийг буруутгах гэдэг нэр томьёо үүсчээ. Үүнээс гадна “Secondary victimization” гэдэгойлголтбас байдаг бөгөөд энэ нь илүүтэй охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг хүчингийн болон бусад бэлгийн гэмт хэргийн болон гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн хохирогчдод тохоогддог буруутгал.
Ялангуяа хүчингийн гэмт хэргийн ихэнх хохирогчдыг өөрсдийг нь буруутгадаг.Тэр биеэ ил гарсан хувцас өмссөн,тэр аальгүйтсэн, тэр үүнийг өөрөө “хүссэн”, тэр янхан, тэр архи уусан гэх мэтээр бүх бурууг хохирогчийн дээр тохдог.
Нэгэнт хүчирхийллийн хэргийн золиос болоод эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон дээр нь нэмж тэднийг буруутгадаг хандлага нь хохирогчийг сэтгэл зүйн хувьд дахин дахин гэмтээх “re-traumatization” явагддаг гэсэн үг.
Энэ үйл явц хохирогчийн ар гэрийнхэн болон хайртай хүмүүст нь сэтгэл зүйн маш хүнд цохилт болж очдог.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ