13 сар далайд хөвж амьд гарсан эр

Хүн нэг жил гаруй далайн усанд хөвж түүхий загасаар хооллосон гэвэл та итгэх үү. Тэгвэл ийм тохиодол үнэхээр гарсан байна.

Мексикийн баруун эргээс Хосе Сальвадор Альваренга гэгч 37 настай эр 2012 оны арванхоёрдугаар сард загас агнахаар холын аялалд гарчээ. Гэвч тэрбээр төөрч нэг жил гаруй усанд амьдарсан байна.

Тэрээр далайн усанд амьдарч загас, шувууны түүхий махаар хооллож байсан гэнэ. Хосе өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Маршаллын арлуудын Эбон хэмээх жижигхэн арлын эрэгт хүрч амь гарч өөрийн адармаатай түүхийнхээ талаар ярьжээ. Энэ хугацаанд тэрээр амиа хорлохоор хоёр ч удаа оролдсон боловч бүтэлгүйтэж, амьтай голтойгоо байсаар амьд гарсан гэнэ.

Тэрээр амьд гарч хүмүүстэй уулзсан даруйдаа Махуро дахь эмнэлэгт хүргэгдэж одоо эмчилгээ хийлгэж байгаа.
Хосе загасны наймаа эрхэлдэг байсан бөгөөд үүгээр олон жил ажилласан ажээ. Түүнийг загасанд яваад нэг жил гаруй сураггүй алга болсон тул нас барсанд тооцож байсан тухай танилууд нь хэлжээ. Гэсэн ч тэрээр олон сар далайн усанд байсан гэж хэлэхээргүй байсан нь сонирхол татаж байгаа юм. Тиймээс түүнийг шинжилгээнд оруулж үнэхээрэнэ хугацаанд зөвхөн далайд байсан эсэхийг нь нь шалгахаар болжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ