Д.Тогтохсүрэн: Мориноос унасан хүүхэд ухаангүй болчихсон юм байхгүй

Монголын морин спорт, уяачдын холбооноос хаврын бүсийн уралдааныг Улаанбаатар, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад хоёр, гуравдугаар сард зохион байгуулах санал ирүүлсэн ч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаас өвлийн морин уралдааныг зохион байгуулахыг дэмжээгүй. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдааны шийдвэрийг өнгөрөгч нэгдүгээр сарын 28-ний Засгийн газрын хуралдаанаар “Дүнжингарав-2014” төвийн бүсийн хурдан морины хаврын уралдаан хоёрдугаар сарын 23-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар тогтсон билээ.
Тиймээс товлосон өдрөөс бусад өдөр хурдан морины уралдаан зохин байгуулах хориотой гэж ойлгох болох байв. Гэвч төр засгийн шийдвэр ард иргэдэд хүрдэггүйн бодит жишээ болж, Засгийн газрын шийдвэрээс хоёр хоногийн дараа нэгдүгээр сарын 30 буюу Сар шинийн Битүүний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд их сунгаа болсон байна. Энэхүү сунгааг тус аймагт Шинийн гурванд зохион байгуулагдах байсан морины уралдааны урьтал болгон явуулсан бөгөө энэ үеэр 10 настай унаач хүүхэд морьтойгоо дайруулж, хүндээр бэртэж гэмтсэн харамсалтай хэрэг гарсан аж. Их сунгааны үеэр нэг уяач өөрийн морийг таслаж авах гэж байгаад унаач хүүг морьтой нь дайрч гэмтээсэн гэдгийг эх сурвалж мэдээлж буй. Мөн унаач хүүгийн биеийн байдал маш хүнд, Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа ба хүү тархиндаа цус харвасан байх магадлалтай. Ухаан ороод, юу ч санахгүй байна хэмээн эмчлэгч эмч нь хэлсэн байна.
Энэ талаар Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнгээс өчигдөр тодрууллаа.
-Танай аймгийн Хужирт суманд өнгөрөгч пүрэв гаригт морины уралдаан болж, 10 настай унаач хүү гэмтсэн гэсэн. Хүүгийн биеийн байдал хэр байна энэ мэдээллийг тодруулаач?
-Битүүний өдөр Хужирт сумын 10 гаран уяачид тэрүүхэндээ бооцоо тавьж морь уралдуулсан юм билээ. Гэмтсэн хүүхдийн унаж явсан морь хадуураад машин очиж мөргөөд хүүхэд уначихсан гэж гэрчүүд хэлсэн.Мориноос унасан хүүхэд хэвлэлүүдээр гараад байгаа шиг ухаангүй болчихсон юм байхгүй. Хүүхэд тархиндаа гэмтэл авч, нүүр ам нь хавдсан юм бол байгаа. Аймгийн эмнэлэгт эмчилгээ хийлгээд долоо хонох гэж байна.
-Засгийн газраас хаврын морин уралдааныг хоёрдугаар сарын 23-нд хийх шийдвэр гаргасан. Тэгвэл ингэж дур мэдэн морь уралдуулсан хүмүүст ямар хариуцлага тооцох вэ?
Үргэлжлэлийг эндээс
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ