Михайл Шумахер комд байсаар сар гаруй болж байна

“Формула-1” уралдааны долоон удаагийн аварга, домогт тамирчин Михайл Шумахер шинэ оны өмнө осолдож, хүнд бэртэл авсан бөгөөд биеийн байдал тааруу, комд байгаа билээ. Тэрээр цанаар гулгаж байгаад жолоогоо алдаж, шидэгдэж, цасанд дарагдсан хад мөргөсөн юм. Зургаан долоон хоногийн турш хиймэл комд байгаа түүнийг удахгүй комоос гарч ухаан орно гэдгийг эмч нар нь хэлж байгаа ч тархины гэмтэл нь эдгэрч хөдөлж явдаг болтол багагүй хугацаа зарцуулна гэжээ. Түүнтэй адилхан өвчтэй хүмүүс сэргэж амьд үлдсэн хэд хэдэн тохиолдол байдаг болохоор ойр дотныхон, шүтэн бишрэгчид нь итгэл тавин хүлээж байна.
Эмнэлгийн дарга профессор Жан Франсуа Пэн хэлэхдээ түүний биеийн 40-45 хувь шархадсан, аврахын тулд эрчимт эмчилгээ хийж байгаа бөгөөд хагалгаа хийж, тархины гэмтлийг эдгээх боловч ирээдүйд ямар үр дүнтэй байх, цаашид гаж нөлөө үүсэх эсэхийг таамаглаж чадахгүй байгаа гэж хэлсэн юм. Юутай ч эмч нар чадах бүхнээ хийж байгаа гэдгээ мэдэгджээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ