Итали цагаачдын орон болох нь

Энэ он гарснаас хойш Итали улс руу 2000 гаруй цагаач иргэд гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад харьцангуй өссөн үзүүлэлт гэж ВВС-д нийтэлсэн байна.
Маш ихээр гадаад орны иргэд цагаачлан ирэх болсон нь тус улсын Дотоод хэргийн яамыг санаа зовох байдалд хүргэж байгаа гэнэ. Өнгөрсөн онд гэхэд тус улсад 42 мянга гаруй ирнэд цагаачлан очсон байна. Тэдгээрийн 4000 гаруй нь хүүхдүүд гэнэ. Энэ нь 2012 онтой харьцуулахад нарийвчилсан үзүүлэлтээр 325 хувь нэмэгджээ.
Гэхдээ энэ тооноос ч илүү тооцоо гарах байсан ч зарим дүрвэгч, цагаач иргэд Италийг зорих замдаа амь насаа алддаг байна. Ихэвчлэн Африкаас болон Ойрхи Дорнодоос Италийг чиглэн ирдэг ч газрын холд амь үрэгдэх нь олон ажээ. Үүний тод жишээ бол өнгөрсөн аравдугаар сард тус улсын Лампепуса арлыг зорьж явсан цагаачдын хөлөг живж 400 орчим хүн амиа алдсан.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ