Microsoft-ийн захирлаар энэтхэг хүн ажиллана

Microsoft корпорацийн ерөнхий захирлыг сонгожээ. Билл Гейтсийн дараагаар тускорпорацийг удирдаж байсан Стив Баллмер ажлаа хүлээлгэж өгөхөө өнгөрсөн намар мэдэгдээд байсан юм. Тэгвэл түүний оронд Microsoft корпорацийг удирдах хүнээр Сатья Наделлаг нэрлэжээ.

Компьютер програм хангамж, гар утас, цахим ертөнцийн чухал төлөөлөгч Microsoft корпорацийн анхны ерөнхий захирлаар Билл Гейтс ажиллаж байсан бол Гейтсийн дараа Стив Баллмерыг сонгосон. Өнгөрсөн оны наймдугаар сард Стив Баллмерын гэргийн эрүүл мэндийн байдал муудаж ирэх жилийн хугацаанд ажлаа хүлээлгэж өгөхөө албан ёсоор мэдэгдсэн юм.

Шинээр томилогдох ерөнхий захирал Сатья Наделла 46 настай, тус корпорацид 22 жилийн турш ажилласан нэгэн юм. Сүүлийн хагас жил гаруйн хугацаанд дэд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан. Түүнийг програм хангамж, компьютерын салбарыг хөгжүүлж чадна гэж ажиглагчид найдаж байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин