Далайн эрэгт 400 гаруй үхсэн далайн гахай олджээ

Перу улсын газар нутаг дээр өнгөрсөн сард 400 гаруй далайн гахай үхжээ.Байгаль орчны газраас далайн гахайнууд ийнхүү олноороо үхсэн байдалтай олдож байгаагийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм.

Байгаль орчин, биологи судлаачид үхсэн далайн гахайнуудад задлан шинжилгээ хийж үхлийн шалтгааныг нь тодуулахаар ажиллаж байгаа юм байгаа ч хараахан нарийн тодорхой хариу гараагүй байна. Перу улсаас гадна бусад улс орнуудад далайн эрэг дээр олон тооны далайн гахай үхсэн байдалтай олдох тохиолдол нэмэгдэж байгаа. Энэ тохиолдолд ихэвчлэн хордсон загас , хог хаягдал залгих зэрэг хүрээлэн буй орчны бохирдлоос болсон байдаг жээ.

2012 онд 870 гаруй далайн гахай үхсэний заримд нь задлан шинжилгээ хийсэн ч амжилтгүй болсон. Хүний буруутай үйл ажиллагаа ч үүнд хамаатай гэдгийг загас агнуурын газраас анхааруулж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин