Ливийн химийн зэвсгийг бүрэн устгажээ

Дэлхийн хамгийн халуун цэгүүдийн нэг гэддэг Ливи улсын Засгийн газар химийн зэвсгээ бүрэн устгаж дууссан болохоо мэдэгдлээ.
Ливийн Триполи хотод болсон хэвлэлийн бага хурал дээр тус улсын гадаад хэргийн яам болон Химийн зэвсгийг хориглох байгууллагын ерөнхий захирал Ахмед Узумчу нар мэдээллийг баталсан юм. Хэвлэлийн бага хуралд АНУ-ын батлан хамгаалахын сайдын туслах ч мөн оролцжээ.
Ливи улс химийн зэвсэггүй улс орнуудын тоог нэгээр нэмж байгаа бол Сири улс араас нь бичигдэх эн тэргүүний чухал асуудал болж байгааг энэ үеэр онцолсон байна. Сирийн химийн зэвсгийг устгахад оролцож буй улс орнууд өнөөдөр гэхэд Сири улсаас химийн зэвсгийг гаргаж дуусна гэсэн товыг зарлаад байсан. Гэхдээ зарласан хугацаандаа амжихааргүй болоод байна.
Ливийн дарангуйлагч агсан Муаммар Каддафигийн үед Ливи улсад 25 тн хорт хий, 1,400 тн химийн зэвсэг хийхэд ашиглагддаг бодис байсан юм. Харин 2011 онд иргэний дайн эхлэхэдхорт хийн 55 хувь, химийн бодисын 40 хувийг устгажээ. Кадафи эсэргүүцэлтэй тулгарч байсан ч химийн зэвсэг огт хэрэглэж байгаагүй юм. Хувьсгалын дараа шилжилтийн эрх баригчид химийн зэвсгийн нөөцийг илрүүлж, 2013 оноос утсгалын ажлыг эхлүүлсэн.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ