Фрийдланд Хармагтайн лицензийг 14 сая ам.доллараар арилжлаа

Оюутолгой төслийн менежмэнтийн эрхийг гартаа атгах гэрээг Монголын Засгийн газартай үзэглэчихээд төд удалгүй Рио Тинтод шилжүүлчихсэн экс Айвенхоу Майнз буюу “Turquoise Hill” компани Оюутолгойн ордоос хойд зүгт 120 км зайд орших Хармагтай ордынхайгуулын лицензийг австралийн“Xanadu Mines” компанид худалдах хэлцлийг сүүлийн өдрүүдэд хийж байсан. Тэгвэл хэлцэл төгсөж, 14 сая ам.долларын тохиролцоонд хүрсэн байна.“Turquoise Hill” компанийн тухайд“АйвенхоуМайнз Монголия Инк” нэрээрээ Монголын газар нутагт хэдэн арван лицензэд эзэн суусан. Түүнчлэн лицензүүдээр барьцаа болгон олон улсын биржүүдээс мөнгө босгож ирсэн. Тухайлбал,“Southgobi Energy Resources”-ын охин компани гэх тодотголтой“Саусгоби Сэндс”-ийн мэдэл дэх өмнийн говийн нүүрсний ордууд дээр тулгуурланТоронто,Хонконгийн биржүүд дээр хувьцаа гарган арилжаалсан үүх түүхтэй. Гол нь энэ бүхний ард Оюутолгойн “загалмайлсан эцэг” хэмээн өөрийгөө өргөмжлөх шахдагР.Фрийдланд зогсож байдаг. Ямартай ч тэр бол дэлхийн уул уурхайн салбарын томоохон хэлцэгчдийн нэг. Тэрийгээ ч Монголын баялгийг хэрхэн залуурдаж байгаагаараа харуулж байгаа юм. Энэ удаад Хармагтайн алт-зэсийн ордынхайгуулын төслийн 90 хувийг Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнз” болоод түүний хамтрагч“Монгол Металс” –д арилжчихлаа. Монгол Улсын баялаг болсон бас нэг ордыг үнэд хүргэчихлээ.
Тиймээс Хармагтай ордын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе. Хармагтай бол Овоот Хярын лицензийг багтаасан өндөрэрдэсжилтэй талбайн нэгээхэн хэсэг.Эдгээр лицензтэй талбайгаас 4 хэсэг газарт нь алт зэсийн порфирийн хайгуулын ажил хийхээр анх төлөвлөгдсөн. Үүнд, Хармагтай, Штокверкийн Овоо, Чун ба Овоотын Хяр, үүнээс гадна алтны ОВ-З (OV3) хэмээх тунамал хурдастай холбоотой талбай багтаж байдаг.ОВ-З (OV3) хайгуулын талбайгаас авсан сувгийн дээжинд хувирсан чулуулаг болох жаспержсэн эрдэсжилтэнд нүдэнд үзэгдэх алт тааралдсан. Мөн Штокверкийн Овоо, Чун хайгуулын талбайнуудад кварцын штокверкийн эрдэсжилтэнд нүдэнд үзэгдэх алт илэрсэн байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ