Өмнөд Солонгос Кесонд байсан компаниудад 300 тэрбум воны тусламж үзүүлнэ

Өмнөд Солонгосын Нэгдлийн яамнаас Кэсоны аж үйлдвэрийн бүсэд үйл ажиллагаа явуулж байсан Өмнөд Солонгосын 123 компанид эхний ээлжинд 300 тэрбум воны тусламж үзүүлнэ хэмээн мэдэгджээ. Өмнөд Солонгосын зүгээс Кэсоны аж үйлдвэрийн бүсийг хэвийн ажиллуулахын тулд яриа хэлэлцээр хийхийг хичээсэн боловч Хойд Солонгосын удирдагчид үүнийг залхай арга мэх гэж нэрлэн хүлээж аваагүй. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын хоёрноос Хойд Солонгост байрлах Кэсоны аж үйлдвэрийн цогцолборт Өмнөдийн иргэдийг нэвтрүүлэхийг хориглож Хойд Солонгос 53 мянган ажилчдаа илгээхгүй байх шийдвэр гаргасан. Тиймээс Өмнөд Солонгос аж үйлдвэрийн бүсээс өөрсдийн иргэдээ татаж аваад байгаа бөгөөд энэ улс төрийн хямарлаас болж хохирсон 123 компанидаа тусамж үзүүлэхээр шийдвэрлэжээ.

Дашрамд дурдахад Өмнөд Солонгосын компаниуд Хойд Солонгосын ажилчдад сардаа 130 ам долларын цалин олгож тухайн улсын эдийн засагт сардаа 93 сая ам.долларыг оруулдаг байсан төдийгүй Өмнөд Солонгосын эдийн засагт томоохон байрь суурь эзэлдэг байжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ