“Sony World 2014" оны шилдэг гэрэл зурагт Монгол ахуй багтжээ

“Sony World” гэрэл зургийн уралдааны сүүлийн шатанд шалгарсан шилдгийн шилдэг гэрэл зургуудыг нийтэллээ. Энэхүү уралдааныг дэлхийн гэрэл зурагчдын байгууллагаас зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн уралдаанд 166 орны 140 мянган гаруй бүтээл ирсэн байна. Одоогоор хараахан ялагч нь тодорхой болоогүй байгаа бөгөөд ялагчийг ирэх сард тодруулах юм. Харин шигшигдэж үлдсэн гэрэл зургуудыг тайлбарын хамт нийтэлж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ