Монгол сүмоч дэлхийн шилдэгт аман хүзүүдлээ

Олон улсын олимпийн бус төрлүүдийн наадмын холбооноос зохион байгуулсан дэлхийн шилдэг тамирчны шалгаруулалтад монгол сүмоч Г.Наранбат нэр дэвшиж хоёрдугаар байрт шалгарчээ. 1981 онд байгуулагдсан тус холбооноос анх удаа шилдэг тамирчин, шилдэг багийг шалгаруулсан юм. Санал асуулга нэгдүгээр сарын 1-31-нийг хүртэл бүтэн сарын турш үргэлжилсэн бөгөөд спортын 30 гаруй төрлийн 4000 орчим тамирчнаас шилдэг арвыг тодруулжээ.
Санал асуулгыг өнгөрсөн жилийн ‘"World Games’’-ын “life saving” спортын төрлөөр дөрвөн алт, нэг мөнгөн медаль хүртсэн Германы тамирчин Марсель Хассемейер 21871 онооны саналаар тэргүүлсэн. Харин сонирхогчдын сүмогийн дэлхийн хошой аварга, өнгөрсөн жилийн “World Games’’-ын алтан медальт, манай тамирчин Г.Наранбат (12744) аман хүзүүдэж, АНУ-ын тамирчин Режина Жак 12570 саналаар гуравдугаарт жагссан байна.
Харин дэлхийн шилдэг багаар АНУ-ын нисдэг тавагчид 16744 саналаар тэргүүлжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ