Сочи 2014: Онгоцны ооны саванд тэсрэх бөмбөг хийсэн байж мэднэ

Сочигийн өвлийн олимп маргааш эхэлнэ. Энэ үеэр улс орнуудын удирдагчид болон Сочиг зорих хүмүүсийн тоо нэмэгдэж эд бужигнаж байна.

Харин АНУ-ын аюулгүйн албанаас Америкаас Орос руу, Оросоос Америк руу чиглэн нисэж буй онгоцнуудад шүдний ооны саванд нуусан тэсрэх бөмбөг байж болзошгүй хэмээн мэдээллээ. Энэ мэт мэдээллээс үүдэн Сочигийн олимпийн аюулгүйн байдал олон улсын хэмжээнд сэтгэл түгшээсэн асуудал болоод байгаа юм.

Аюулгүйн ажиллагаанд бэлэн байлгах зорилгоор Оросын талаас байлдааны хоёр хөлөг онгоцыг хоёрдугаар сарын 7-23-ны хооронд хар тэнгист байрлуулж байгаа билээ.

Сочигийн олимпийн үеэр ямар нэгэн халдлага гарч болзошгүй хэмээн аюулгүй байдалд нэлээд анхаарч байгаа. Ингэх болсон шалтгаан нь өнгөрсөн арванхоёрдугаар сард Волгоград хотод болсон террорист халдлага болон Кавказын бүс нутгийн лалын дайчдын удаа дараалан хийж буй заналхийлэл зэргээс үүдэлтэй хэмээн ОХУ-ын дотоод хэргийн яам мэдээлсэн юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин