Бүхнийг мэдэрдэг хиймэл гар зохион бүтээжээ

Хиймэл гар зөвхөн гартай мэт харагдах байдлын үүрэг гүйцэтгэдэг байсан бол одоо яг л жинхэнэ гар шиг бүхнийг мэдрэх боломжтой болжээ.

Италийн “Гемелли” эмнэлгийн эмч нар хиймэл гарны бичил цахилгаан электродуудыг төв мэдрэлийн судалд байрлуулж бүхнийг жинэхэнэ мэт барьж мэдэрдэг технологи зохион бүтээжээ.

Нэг үгээр хэлбэр мэдэрлийн судалд ирсэн мэдээллээр дамжуулан хиймэл гарт баригдсан зүйлийг мэдрэгдэх гэнэ. Ингэснээр хиймэл гартай гэхээс илүү бусдын адил барьж буй зүйлсээ мэдрэх юм байна. Жишээ нь хиймэл гартай ч гэсэн юмыг хараагүйгээр ялгах чадвартай болж байгаа гэсэн үг.

Шинэ технологи бүхий хиймээл гарыг суулгуулсан Деннис Аабо Соренсен хэмээх эр “Би өөрийгөө хиймэл гартай хүн гэж бодохгүй байна. Яг л жирийн хүмүүс шиг бүхнийг мэдэрч байна шүү дээ. Энэ гайхамшиг биш гэж үү" хэмээн хэлжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин