Сургуульд халдлага гарлаа

Бенгазийн Табилину хэмээх хувийн дунд сургуульд гранат дэлбэрч 12 хүүхэд шархаджээ. Шархадсан хүүхдүүдийн хоёрынх нь биеийн байдал нэлээд тааруухан байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ.
Сургуульд дэлбэрэлт үйлдсэн этгээдүүдийг хараахан тогтоогоогүй байна. Гэрчүүдийн мэдүүлж буйгаар ангийн цонхоор гаднаас гранат шидсэн гэнэ. Бенгазид иймэрхүү төрлийн халдлага олон гардаг ч сургууль руу халдах тохиолдол тун цөөхөн байдаг ажээ.
Азаар хичээл завсарлаж ангид хүүхдүүд цөөхөн байсан аж. Энэхүү хэрэг явдалтай холбогдуулан сургуулийн орчныг хамгаалалтад авчээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ