Египетийн армийн командлагч ерөнхийлөгчид нэр дэвшлээ

Египетийн зэвсэгт хүчний командлагч Абдул Фаттах аль-Сиси ирэх дөрөвдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшиж байна.
Тиймээс Египетийн зэвсэгт хүчний командлагч Абдул Фаттах аль-Сиси албан тушаалаасаа огцорч, ерөнхийлөгчийн сонгуулийн ажилдаа орлоо. Египетийн ерөнхийлөгчийн сонгууль ирэх дөрөвдүгээр сарын дунд үеэр болох юм.
Түүнийг ерөнхийлөгчид нэр дэвшихийг зарласан үеэр олон мянган хүн жагсаал зохион байгуулсан юм. Энэ үед нөгөө талд экс Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг дэмжигчид хууль сахиулагчидтай мөргөлдсөний улмаас 50 хүн амь үрэгдсэн байна.
Абдул Фаттах аль-Сиси нь өнгөрсөн долдугаар сард экс Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг эсэргүүцсэн ард олныг дэмжин, цэргийн эргэлт хийсэн. Үүнээс шалтгаалантүүнийг египетчүүдийн дунд нэр хүнд сайн байгаа тул тэрээр ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал өндөр байгаа юм.
Өдгөө 59 настай Абдул Фаттах аль-Сиси нь 2012 онд цэргийн тагнуулын албаны дарга байхдаа экс Ерөнхийлөгч Мухаммед Мурсийн зарлигаар Зэвсэгт хүчний командлагч буюу Батлан хамгаалахын сайдаар томилогджээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ