40 орчим жил зугтсан оргодлыг олжээ

АНУ-ын Мичиган мужийн цагдаагийн газар шоронгоос оргож ор сураггүй болсон оргодлуудын хэргийг дахин сөхөж, 40 орчим жил зугтсан этгээдийг Сан Дьего хотоос олж, баривчилжээ. Хулгайн хэргээр шоронд орж, 1977 онд оргон зугтсан Жүди Линн Хэймэнийг ялыг нь дуустал үүрүүлэхээр Мичиган мужийн шоронд эргүүлэн аваачсан байна.
Оргодол эмэгтэй өдгөө 60 настай бөгөөд хэрэг хуучирдаггүйн үлгэрээр хийсэн үйлийнхээ лайг үүрэх ёстой гэж Мичиган мужийн засан хүмүүжүүлэх газрын төлөөлөгч Русс Марлан мэдэгдэв. Жүдин Линн Хэймэн нь 38 жилийн өмнө Детройтийн их дэлгүүрээс хувцас хулгайлахыг завдаж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.
Үргэлжлэлийг эндээс
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ