Боливийн ерөнхийлөгч америкчуудыг нутгаасаа хөөж байна

Боливийн Ерөнхийлөгч Эво Морелас өөрийн улсын нутаг дэвсгэр дээр АНУ-ын Олон улсын хөгжлийн Агентлагийн /USAID/ үйл ажиллагааг явуулахыг хориглосон тухай “Agence France-Presse” агентлаг уламжиллаа. Ерөнхийлөгчийн шаардлага ёсоор тжс байгууллагын бүх ажилтнууд ойрын хугацаанд Боливоос гарах ёстой гэв. Энэхүү арга хэмжээ нь Болив улсад ажиллаж байгаа америкчууд улсынх нь дотоод хэрэгт хөндлөнгөөс хутгалдан орж байгаатай холбоотой хэмээн үзэж байна. Гэхдээ чухам ямар асуудалд нь хөндлөнгөөс оролцсоныг Моралес дурдаагүй юм. 

“USAID” байгууллага нь иргэний нийгэм болон ардчиллын үнэт зүйлсийг хөгжүүлэх зорилготой ажилладаг. Түүнчлэн хүмүүнлэгийн, соёл, боловсролын, эдийн засаг, шинжлэх ухаан, тенхикийн мэдлэг, нийгмийн амьдралын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм. 

Х.Төгөл 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ