Уурхайн гүнээс есөн хүний цогцос олдлоо

Өмнөд Африкийн алтны уурхайн гүнээс есөн хүний цогцос олдсон талаар эх сурвалж нийтэлжээ. Тэдгээр хүмүүс уурхайн гүнд гарсангал болоод нурангаас болж амиа алдсан гэнэ. Азаар нэг хүн маш хүнд шархадсан ч гэсэн амьд гарсан тухай тус улсын Засгийн газраас мэдээлэв.
Уурхайн гүнд буюу 1700 метрийн гүнд гал гарснаас тэдгээр хүмүүс амь насаа алджээ. Гэсэн ч яагаад гал гарсан нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс хэргийн мөрдлөг шалгалт эхлүүлсэн байна.
Өмнөд Африкийн уурхайнуудад хүмүүс олноороо амиа алдах харамсалтай хэргүүд үе үе гардаг. Тэдгээрийн зарим нь бослого үймээний хөлд ч амиа алдсан байдаг. Энэ хэргээс өмнө 2009 онд энэ уурхайд мөн есөн хүн амиа алдаж байсан ажээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ