Тааруухан үйлчилгээтэй олимпийн хотхон

Сочигийн олипод оролцох тамирчид болон,үзэгчид аль хэдийнэ тус хотод иржээ. Олимпийн хотхон бол тамирчдын амрахая тухтай байдлыг бүрэн хангасан байх ёстой хэмээн наадам зохион байгуулж байгаа улсууд нэлээд анхаарал тавьдаг. Харин Оросууд энэ тад дээрээ тийм ч ихсанаа тавиагүй нь олон улсын зочид төлөөлөгчдийн ундууцлыг төрүүлсэн байна.

Олимпийг сурвалжлахаар ирсэн гадаад, дотоодын олон сэтгүүлчид тус хотод ирээд олон асуудлуудтай тулгарч байгаа тухайгаа өөрсдийн хуудсуудаараа дамжуулан нийтэлсэн байна.

Сэтгүүлчдийн захиалсан зочид буудлын өрөөнүүд хараахан баригдаж дуусаагүй, ашиглалтад ороогүй гэдгийг Сочи хотноо ирсний дараа тэд мэдсэн байна. Тэдний мэдээлж буйгаар Сочигийн есөн зочид буудлын дөнгөж зургаа нь зочдыг хүлээн авахад бэлэн болсон ч тэдгээр буудалд амьдрах нөхцөл байхгүй, барилгын ажил дуусаагүй гэсэн байна.

Түүнчлэн зочид буудлын өрөөнүүд тухтай бус эвдэрхий хэмхэрхий зүйлс ихтэй байсан гэнэ. Түүнчлэн ариун цэврийн өрөөндөө хоёр суултууртай байсан нь нэлээд олон хүнийг гайхшрад оруулжээ. Мөн шүүмжлэл дагуулсан өөр нэгэн зүйл бол усны цоргоноос гарах ус ньзэвтэй байсан гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин