Олимпийн наадмын нээлт эхлэхэд бэлэн

Өнөөдөр орой Орост орон нутгийн цагаар 20:14 цагт XXII дахь өвлийн олимпийн нээлт Хар далайн эрэг дэх Сочи хотод эхлэхэд бэлэн болжээ. Энэ удаагийн олимпийн наадамд 150 гаруй орны 2500 орчим тамирчин 15 спортын төрөлд, 98 багц медалийн төлөө 16 өдрийн турш өрсөлдөх юм.

Энэ удаагийн наадамд АНУ-ын баг тамирчид хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бол түүний дараагаар зохион байгуулагч ОХУ-ын хувьдхороо нийт 223 тамирчнаа оролцуулж байгаа ажээ.

Өвлийн олимпийн спортын төрлүүд маш сонирхолтой байдаг. Цөөхөн төрөлтэй ч гэсэн бүгдийг нь үзэх сонирхол хүн бүрт байдаг билээ. Ялангуяа хүмүүсийн таашаан үздэг төрлүүдэд цана, хокей, уран гулгалт, тэшүүр, скэлетон зэргийг хэлж болно.

Энэ удаагийн өвлийн олимп өмнөнь байгаагүй нүсэр төсөвтэйгөөр зохион байгуулагдаж байгаа. Нийт 51 тэрбум ам.долларыг зарцуулж байгаа хэмээн эх сурвалжид нийтэджээ. Харин тоглолтын тасалбарын 70 хувь нь өнөөдрийн байдлаар борлуулагджээ.

Харин өвлийн паралимп ирэх гуравдугаар сарын 6-17-нд болохоор товлогдоод байна.Паралимпд 44 орны 1350 тамирчин өрсөлдөж, цэц мэргэн, ур чадвар, хүч чадлаа сорих юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин