Италийн цагдаа нар алан хядагчдыг баривчилжээ

Италийн цагдаа нар “Аль Кайда” алан хядах байгууллагатай холбоотой байж болзошгүй дөрвөн этгээдийг баривчилжээ. Тэд Европ, АНУ, Израильд дэлбэрэлт үйлдэхээр төлөвлөж байжээ. Тэднийг 2007 оноос хойш ажиглаж байсан бөгөөд цагдаа нар тэдний бэлтгэл хийж буй болон тэсрэх төхөөрөмж үйлдвэрлэж байгаа бичлэгийг олж авч чаджээ.

Түүнээс гадна алан хядагчид гишүүн элсүүлж, Афганистан, Йемен, Чечень, Иракын нутаг дэвсгэр дээр байрладаг лагерь луугаа явуулдаг байсан аж. Тэнд бэлтгэгдсэн алан хядагчид Иракт хэд хэдэн халдлага үйлдээд байгаа юм. Эдгээр дөрвөн алан хядагчид мэдээлэл дамжуулдаг байсан хоёр этгээд нуугдаж амжсан бөгөөд урьдчилсан таамаглалаар өөрсдийн төрөлх эх орон болох Тунисдаа байгаа хэмээн үзэж байгаа юм байна.  

Х.Төгөл 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ