Далайн эргээс аварга том цэлцэгнүүр загас олджээ

Австралийн Тасманийн арлын далайн эргээс асар том хэмжээтэй цэлцэгнүүр загас олджээ. Энэ төрлийн загас ийм том байх нь тун ховор байдаг гэв. Уг цэлцэгнүүр загас 1.5 метрийн урттай юм байна.

Цэлцэгнүүр загас далайн эрэгт гарч ирэх нь тун ховор тохиолдол бөгөөд ийм том хэмжээтэй байхыг өмнө нь харж байгаагүй гэж Австралийн эрдэмтэд хэлжээ. Хачирхалтай энэхүү загасыг анх олсон ээж хүү хоёр эхлээд загас гэж бодоогүй гэнэ. Харин ямар нэг амьтны хээл болов уу хэмээж хүмүүс дуудаж, зургийг нь авч өөрийн твиттэр хуудсандаа тавьснаар эрдэмтэд ирж судалж эхэлсэн байна.

Харин үүнээс өмнө хойд Атлантын далайн эргээс гурван метр орчим урттай цэлцэгнүүр загас олдож байсан юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин