Дайны голомтоос энгийн иргэдийг гаргахаар болов

Сирийн Засгийн газраас дайны хөлд үрэгдсэн Хомс хотын жирийн иргэдийг хотоос гаргахыг зөвшөөрчээ. НҮБ-ын төлөөлөгчид болон Хомс хотын даргын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настан, шархатсан хүмүүсийг бүслэлтээс гаргахаар болоод байна.
Иргэдийн нүүлгэн шилжүүлэх ажиллагааг өнөөдрөөс эхлүүлэхээр болов. Сирийн эртний хотуудын нэг Хомсын зарим хэсэг өнгөрсөн 2012 оны зургадугаар сараас хойш дайны талбар болсон. Тус хотод 3000 гаруй энгийн иргэн бүслэлтэн дор амьдарч байгаа. Хотын иргэд удаан хугацаанд бүслэлтэнд байснаас хоол хүнсний хомсдолд орж, бөмбөгдөлтөнд орон байр нь сүйдсэнээс тун хүндхэн нөхцөлд өвлийг туулж байгаа талаар эх сурвалж нийтэлжээ.
Энэ жилийн гуравдугаар сард Сири улсад иргэний дайн эхэлсээр гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх юм. Энэхугацаанд албан тоогоор 90 орчим мянган хүн үрэгдсэн гэж байгаа бол албан бус тоогоор 100 мянга аль хэдийнэ давсан гэнэ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ