Хотын төвөөс дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг олдлоо

Хонконгийн төв хэсэгт орших “Cosmo” зочид буудлын ойролцоох барилгын талбайгаас дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг олджээ. Уг бөмбөг тэсрээгүй цэнэгтэйгээ байсан юм.
Шинжээчид тэсрэх бөмбөгийг Америкийнх хэмээн оношлов. AN- M66 тэсрэх бөмбөг 1.7 метр урт, 60 см диаметртэй, 900 кг жинтэй ба ойролцоогоор 450 кг тэсрэх бодис агуулсан тус төхөөрөмжийг цэнэггүй болгоход мэргэжилтнүүд 17 орчим цаг зарцуулжээ.
Бөмбөг илэрсэн дүүргийн 2000 оршин суугчийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлсэн тухай Синьхуа агентлаг мэдээлэв. Дэлхийн II дайнаас олдсон хамгийн том тэсрэх бөмбөг гэж цагдаа нар мэдэгджээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ