Алина Кабаева олимпийн бамбар асаах гэнэ

Сочи хотод Олимпийн наадам эхлэхэд хэдхэн цаг үлдээд байна. Харин Олимпийн бамбрыг чухам хэн асаах нь тодорхойгүй байгаа бөгөөд хүмүүсийн дунд хэн асаах бол гэсэн хүлээүлт үүсээд байна.
Харин бамбарыг асаах хүнийг таамаглахдаа 2004 оны Афины Олимпийн айзамт гимнастикийн аварга Алина Кабаеваг хэмээж байна. Гимнастикч бүсгүйг ОХУ-ын Ерөнхийлөгч Путиний нууц амраг гэдэг ч тэрээр няцаасаар байдаг. Гэхдээ энэ удаад Алина бамбар асаавал нэлээд шуугиан дэгдэх нь ойлгомжтой.
Өнгөрсөн зун Владимир Путиныг эхнэрээсээ салах үед Алина болон Путин нарын амрагийн харьцааны тухай дэлхий даяар шуугисан. Ямартай ч өнөөдөр бамбарыг хэн асаахыг харах лүлдлээ.
Олимпийн наадам Оросын цагаар 20:14 цагт эхлэх бол манай цагаар 00:14 цагт эхлэх юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ