18 жилийн турш бусдын бүтээлээр шоу хийж байсан эр үнэнээ хүлээжээ

Японд тус улсдаа л "Бетховен" хэмээн алдаршсан хөгжмийн зохиолч Мамору Самурагочи хамгийн алдартай бүтээлүүдээ өөрөө зохиогоогүй гэдгээ хүлээн зөвшөөрч олон нийтээс хүлцэл өчжээ. Тэрээр Бетховен хэмээн нэрлэгдэх болсон шалтгаан нь сайхан хөгжим зохиохоос гадна дүлий юм байна.
Тэрээр өөрийнхөө бодит үнэний тухай ярихдаа “Өнгөрсөн 20 жилийн турш би өөр нэгэн хүнээр ая зохиолгож байсан” хэмээн ярьсан байна. Харин түүний захиалгаар ая бичиж байсан хүн олон жилийн турш яагаад чив чимээгүй байсан нь сонирхол татаж байгаа аж.
Харин жинхэнэ хөгжмийн зохиолчид Самурагочи дарамт үзүүлж,мөнгө төлж байснаа ч мөн хэлжээ. Түүнчлэн Такашигийн ярьж буйгаар Самурагочийн дүлий гэдэг нь ч худлаа гэв. Учир нь тэрээр “Бид энгийн л хүмүүс шиг ярьж харилцдаг. Үнэндээ тэр дүлий биш, сонсгол нь хэвийн” гэж ярьсан юм.
Түүнийг алдрын оргилд хүргэсэн аязуудыг зохиосон жинхэнэ хөгжмийн зохиолч нь Такаши Ниигаки гэдэг хүн ажээ. Тэрээр Самурагочид мөнгөөр хөгжмийн зохиол бичиж өгдөг байсан гэнэ. Өнгөрсөн хугацаандТакаши "Бетховен"-оос долоон тэрбум иен хөлсөнд авчээ.
Итгэхэд бэрх үнэнийг сонссон ард түмэн түүнийг жигшин зэвүүцэж байгаа тухай Японы хэвлэлүүдээр бичиж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ