Биеэ үнэлэгчид музейтэй боллоо

Өчигдөр Голландын Амстердам хотод “Улаан дэнлүүний гудамжны нууцууд” гэдэг нэртэй музей байгуулагджээ. Ийнхүү дэлхийн анхны ийм төрлийн музей үүд хаалгаа нээв.
Зохион байгуулагчид нь тэнд биеэ үнэлэгчдийн хүнд хүчир ажлын тухай өгүүлсэн бүх зүйл дэлгэгдсэн гэдгийг өгүүлсэн аж.
Жишээ нь, хүмүүст янхны газруудад хэн ажиллахаар ирдэг болон энэ хүмүүсийн өдөр тутмын аж амьдрал ямаршуухан байдгийг өгүүлэх гэнэ. Хамгийн эртний мэргэжил гэгддэг биеэ үнэлэгчдийн үүх түүхийг дэлгэхээс гадна хөдөлмөрийн багаж, зэвсэг болох бэлгэвч, элдэв тоглоом наадгайнууд хэрхэн өөрчлөгдөж байсныг харуулах юм.
Түүнчлэн үзэгчид үйлчлүүлэгчээ хүлээн шилэн хананы цаана зогсох нь ямаршуухан байдгийг өөрийн биеэр мэдрэх боломжтой. Энэ музей биеэ үнэлэгчдийн амаргүй ажлын онцлогуудыг ойлгож мэдрэхэд тус болно.
Уг музейг үзсэн хүмүүс тэдний ажил, хөдөлмөрийг ойлгож, хүндлэх ухамсартай болох аж. Өдгөө Амстердам хотын Улаан дэнлүүний гудамжинд албан ёсны зөвшөөрөлтэйгээр 7000 орчим хүн ажилладаг билээ. Тэдгээрийн дийлэнх нь Голландад сайн сайхан амьдралыг эрж хайхаар Зүүн Европын орнуудаас иржээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ