АНУ Хойд Солонгос руу иргэнээ суллуулах хүсэлт илгээлээ

Өчигдөр АНУ-аас Хойд Солонгос руу өөрийн улсын иргэн Бае Кеннэтийг суллах хүсэлт тавьж утсаар ярьсан байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Хойд Солонгост баривчлагдсан  Бае Жун Хо буюу Бае Кеннэтийг өнгөрсөн сарын 30-нд тус улсад хүнд хөдөлмөр эрхлүүлэн 15 жилийн хорих ялаар шийтгэхээр болсон тухай албан ёсоор зарласан. Түүнийг Хойд Солонгосын засгийн газрын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн ийнхүү шийтгэхээр болоод байгаа.

Бае Кеннэт Хойд Солонгосоор аялал хийж явахдаа баривчлагдсан. Үүнийг АНУ-ын тал санаатайгаар манай улсын иргэнийг хорьсон хэмээн үзэж байгаа. Учир нь өнгөрсөн хугацаанд тус хоёр улсын хооронд үүссэн таагүй нөхцөл байдал ч ихээхэн нөлөөлсөн. АНУ-ын талаас ноён Баеийг ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй хэмээж буй. Ноён Баеийн асуудлаас ч өмнө Хойд Солонгос АНУ-ын хэд хэдэн иргэнийг саатуулж хорьж байсан.

Одоогийн байдлаар Хойд Солонгос ноён Баеийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, суллах эсэх тал дээр хариу өгөөгүй байна.

Х.Төгөл

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ