Хоффманы үхэлтэй холбогдуулан дөрвөн хүнийг барьжээ

2005 онд “Capote” киногоороо Оскарын шагнал хүртэж байсан жүжигчин Филип Сеймур Хоффман энэ оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэг дэх гэртээ хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан билээ.

Цагдаа нарыг Хоффманы гэрт нэгжлэг хийхэд 50 ширхэг гялгар ууттай хар тамхи, найман ширхэг хоосон уут олджээ.

Хоффман нас барахаасаа нэг цагийн өмнө гэрийнхээ ойролцоох бэлэн мөнгөний машинаас 1200 ам.доллар авсныг цагдаагийнхан тогтоосон байна.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ