Кеннит Бае дахин хорих лагерт хүргүүллээ

Умард Солонгост ял эдэлж байгаа Өмнөд Солонгос гаралтай АНУ-ын иргэн Кеннит Бае өнгөрсөн сарын 20-ны өдөр бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн. Тэгвэл гурван долоо хоногийн дараа түүний эмчилгээ дуусч дахин хөдөлмөрийн лагерт хүргэгджээ.
Тэрээр өнгөрсөн 2012 оны арваннэгдүгээр сард Хойд Солонгосын хойд хилийн ойролцоох Расонд зорчиж байхдаа баривчлагдаж 15 жил хүнд хөдөлмөр эрхлэх ялаар шийтгүүлсэн юм. Түүнийг суллуулахын тулд АНУ-ын талаас Хойд Солонгост олон удаа хүсэлт болон шаардлага хүргүүлсэн.
Ноён Бае өөрөө ч гэсэн хүний эрхийн байгууллага болон эх орондоо хандаж захидал илгээж байсан ч Умардынхан тавьж явуулах бодолгүй байгаа бололтой. Умардын Засгийн газраас түүнийг хойд нутгийн иргэдэд буруу суртал ухуулга явуулах гэж байсан хэмээн буруутгаж байгаа юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ