Баян азар эмэгтэй филиппин асрагчаа хүнээс гажууд боолчилж байжээ

Дэлхийн баячууд хувийн мэдээллээ задруулахгүй гэсэндээ гаднаас гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчаа авдаг моод байдаг. Ихэвчлэн ийм “зарц”нараар филиппин, вьетнам, лаос, камбож гэх мэт ядуу буурай орны иргэд сонгогддог. Тэд хямдхан ажиллах хүчнээс гадна хөдөлмөрч, цэвэрхэн бас дуулгавартай. Мэдээж “зарц, боол” л юм чинь эзнийхээ харцаар хөдлөх нь ойлгомжтой. Гэхдээ аз таарвал “сайн” эзэнтэй учрах нь бий. Харин зарим нэг баячууд тэдэнтэй малаас дор харьцдаг ажээ. Ийм нэг явдал Азарбайжанд гарч, дэлхий нийтэд “боолын хөдөлмөр” оршин байгааг гэрчилсэн юм. Федина Лиора гэгч 28 настай Филиппин эмэгтэй Дубайн “Family Service” хэмээх хөлсний ажилчин зуучлах товчоогоор дамжин Азарбайжанд иржээ.
Филиппины манила хотын Масбади дүүрэгт оршин суух 10 хүүхэдтэй ядруухан гэр бүлийн долоо дахь хүүхэд тэрбээр уул нь нутагтаа цэцэрлэгийн багшаар ажиллаж байжээ. Ингээд амьжиргаагаа дээшлүүлэх зорилгоор дээрх зуучлалын төвд хандсан бөгөөд Баку хотноо сарын 800 долларын цалинтайгаар хүүхэд асрах ажилд оржээ. Ингээд ажил олгогчийн хоёр настай охиныг харахаар ирсэн бүсгүй хүүхэд асрагч нэрээр хамаг л хар бор ажилд нь зүтгэх болсон байна. Азар эзэгтэй түүний паспортыг хураан авч, гэрийн бүхий л ажлыг хийхийг үүрэгджээ. Түүгээр ч барахгүй гэрийнх нь ажлыг дөнгөж дуусмагц ээжийнхээ гэрт аваачин зарцалдаг байсан гэнэ. Ингээд шөнө дөл болсон хойно буцаан авч ирдэг байжээ. Бүсгүйд хоногийн хоёроос гурван цаг л нойроо авах боломжийг олгож, хоол унд өгдөггүйгээс гадна зодож, үргэлж загнаж үглэдэг байсан байна. Ингээд энэ бүхнийг хэсэг хугацаанд тэвчсэний эцэст тэрээр ирснээсээ хойш 10 сарын дараа оргожээ. Одоо тэр Азарбайжан дахь дүрвэгсдийн төв дээр байрлаж байгаа бөгөөд хэрэг нь шийдэгдвэл Дубайд барилга дээр ажиллаж байгаа ах дээрээ очих гэнэ.
М.Далай
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ