Сочи руу тэсрэх бөмбөгтэй онгоц барьцаалан хөөрөхийг завджээ

Туркийн Истанбул хотоос Сочи руу хөөрөх онгоц барьцаалан нисэхийг завдсан нэгэн этгээдийг амжилттай саатуулсан тухай CNN мэдээллээ.

Тэр этгээд баривчлагдах үедээ онгоцонд тэсрэх бөмбөг байгаа, дэлбэнэ хэмээн сүрдүүлж байсан тухай Туркийн албаны эх сурвалж CNN агентлагт уламжилсан байна.Албаныхан энэ хэргийг Сочид болж буй өвлийн олимпийн наадмыг үймүүлэх гэсэн оролдлого хэмээн Туркийн аюулгүйн ажилтнууд сайн ажиллалаа хэмээн онцолжээ.

Зорчигчдыг онгоцноос буулгаж, аюулгүй газарт хүргэжээ. Хэргийн эзэн нь Украины иргэн хэмээн эх сурвалж мэдээлжээ. Тиймээс одоогийн байдлаар Турк болон Укриан, ОХУ-ын холбогдох албаны хүмүүс хамтран онгоц барьцаалан Сочи руу хөөрөхийг завдсан хүний хэрэг дээр ажиллаж байгаа тухай мэдээллээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин