Дөрвөн цагаригтай Сочигийн олимп

Олимпийн бэлгэ тэмдэг болсон таван цагариг өчигдөр Сочигийн тэнгэрт анх удаа дөрөв болон мандлаа.
Фишт цэнгэлдэх хүрээлэнд таван ширхэг цасан ширхэг хөөрч улмаар задран таван цагариг болон хувирах ёстой байсан. Гэсэн ч гэнэтийн саатал гарч нэг цасан ширхэг нь дэлгэрч цагариг болж чадсангүй ээ.
Цагариг бүрэн дэлгэгдэлгүй, техникийн хэрэгслүүд нь ажиллаагүй нь төхөөрөмжийн асаагуурт богино холбоо үүссэнээс болсон гэх тайлбарыг Оросын Олимпийн хорооноос хийсэн юм.
Харин үүнийг Оросын төв телевиз буюу "Россия" энэ үеэр үзэгчдээ хуурч бэлтгэлийн үеийн дүрс бичлэгийг эвлүүлэн эфирт цацжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ