Г.Мөнгөнцэцэг: “Би Монголын топ модель болохыг хичээнэ”

“Mongolian beauty-2013” наадмын тэргүүн байрын эзэн Г.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа. Тэрээр энэ жил БНХАУ-д болох “Аsian supermodel contest” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болсон юм.
- “Miss Mongolia” тэмцээнийг үзсэн үү? Хэрэв үзсэн бол ямархуу санагдав?
- Үзсэн. Гоё гоё охидууд олон харагдсан. Монголын минь нүүр царай болсон гоо үзэсгэлэнгүүд тэнд цугласан байсан.
- “Mongolian beauty-2013”, “Miss Mongolia-2013” тэмцээний ялгаа нь юундаа байдаг юм байна?
- “Mongolian beauty-2013” тэмцээний үеэр олон төрлийн шалгаруулалт явагдсан. Харин “Miss Mongolia-2013”-д төдийлөн олон шалгаруулалт явагдаагүй юм шиг харагдсан. Тэр талаараа ялгаатай болов уу.
- “Mongolian beauty-2013” тэмцээний гол зорилго болох Монголынхоо гоо сайхан, үнэт зүйлийг өөрийн орон төдийгүй дэлхий дахинаа сурталчилах хүндтэй үүрэг танд оногдсон. Тэгэхээр дараагийн тэмцээнд амжилт гаргахын тулд мэдээж бэлтгэл, сургуулилт сайн байх хэрэгтэй болов уу?
- Би анх энэ тэмцээнд орохдоо өөртөө итгэлтэй байсан ч Гран-приг нь авна гэж ёстой бодоогүй. Ямар ч байсан эхний гуравт багтах байх гэж бодож байсан. Тэгээд тэмцээний шилдгүүдийг шалгаруулан хамгийн сүүлд миний нэрийг дуудахад өөрийн эрхгүй баярлаж, гэрийнхэн маань нүдэнд харагдаад нулимсаа барьж чадаагүй. Мэдээж авьяас чадвар, мэдлэг оюун, гоо үзэсгэлэнгээрээ шилэгдсэн охид сүүлийн шатанд тунасан учраас миний ялахын төлөө хичээсэн зүтгэл талаар өнгөрөөгүй. Маш хүндтэй, хариуцлагатай үүрэг ноогдсон гэж бодож байна. Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргахын төлөө хичээнэ.
- Тэмцээний шалгаруулалтаас хэлний шалгаруулалт хэцүү байсан гэсэн?
- Тийм ээ. Гэхдээ солонгос хэлэнд сайн тулдаа гайгүй гарсан шүү. Одоо англи хэл сурч байгаа.
- Олон улсын тэмцээнд хэлний шалгуур өндөрт тавигддаг. Гэтэл манай охидууд гадаад үзэмжиндээ анхаараад хэл, мэдлэг дээрээ дутуу дулимаг, хайхрамжгүй ханддаг юм шиг санагддаг?
- Таны хэлсэнтэй санал нэг байна. Олон орны охидууд оролцох тул англи хэл чухал байх нь мэдээж. Хэл, мэдлэгээс илүү гоо сайхандаа анхаараад байдаг тал бий. Англи хэлэндээ сайн анхаарч, сурч байгаа. Одоогоор дунд зэргийн түвшинд явна. Нэг жилийн хугацаанд сайн бэлтгэнэ дээ.
- Тэмцээний гол шалгаруулалтад авьяас, мэдлэг, гоёл, соёл гэх мэт шалгуурыг шүүгчид шаардаж байх шиг харагдсан. Таны хувьд бүгдэд нь тэнцэж чадсан хэрэг үү?
- Авьяасын шалгаруулалтад орж амжаагүй юм аа. Тухайн үед гадуур ажилтай байгаад чадаагүй. Түрүүлэхэд юу нөлөөлсөн вэ гэвэл 50 хувь нь өөрийн хүчин чармайлт, үлдсэн хувь нь топ модель Сэлэнгээ багш болон гэрийнхний маань хүч хөдөлмөр гэж бодож байна.
- Багш нь уг тэмцээнийг шүүсэн болохоор шавиа түрүүлүүлэх нь тодорхой гэсэн хардлага байсныг юу гэж бодож байна вэ?
- Тийм хардлага байсан эсэхийг би анзаараагүй. Тэр олон охидын дунд мэр сэр тийм яриа гарсан байж магадгүй л юм. Багш маань миний дутагдалтай талыг сайн хэлж зааварчилдаг. Гоо бүсгүйн тэмцээнд хичнээн гамнасан ч гэлээ яалт ч үгүй зарлага тодорхой хэмжээгээр гардаг юм билээ. Гэрийнхэн маань сэтгэл санаа, хөрөнгө мөнгөөр чадлаараа туслаж дэмжсэн.
- Багш хүн мэдээж дотны зөвлөгч, зааж сургадаг хүн. Танд юу гэж сургадаг вэ?
- “Чи үргэлж өөрийнхөө өрсөлдөгч нь бай. Тэгвэл чи хэнийг ч ялан дийлж чадна” гэж байнга хэлдэг. Зогсолт, авалтан дээрээ маш сайн болохоор түүнийг нь дууриахыг илүүд үздэг шүү. Ер нь багшийгаа бүх талаар үлгэрлэн дууриахыг хичээдэг. Хүнтэй харилцахдаа хүртэл их аятайхан нийтэч, тайзан дээр биеэ авч яваа байдал болон алхаа гишгээгээр сайн гэж топууд дундаа яригддаг юм.
- Тэмцээнд оролцож байгаа охидуудыг харахад сандрал ихтэй, хөлөө алдах, зогсолтоо буруу авах зэрэг алдаа багагүй харагдаж байсан. Таны хувьд хэр сандарсан бэ?
- Миний хувьд олон сар бэлтгэл хийсэн болохоор сандрах тал дээр харьцангүй гайгүй байсан шүү. Бүжгэн дээрээ даашинздаа тээглээд бага зэргийн алдаа гаргасан. Бусдаар бол гайгүй ээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ