Кино шүүмж: ”BAARIA БААРИЯ”

Найруулагч: Жүзеппе Торнаторэ
Зохиолч: Жүзеппе Торнаторэ
Продюссер: Тарак Бен Аммар, Марина Берлускони, Марио Котоне
Зураглаач: Энрико Лучиди
Хөгжмийн зохиолч: Эннио Морриконэ
Төрөл: инээдэм, эмгэнэл, түүхэн
Төсөв: 28 000 000 евро
Бүтээсэн улс: Франц, Итали - 2009 он

Бон жорно!!!
Аливаа киног үзэхээсээ өмнө хийсэн найруулагч, зохиолчийн нэрсийг сонирхдог “муу” зуршилтай гэх үү дээ, би. Дадсан зангаараа, Торнаторэгийн сүүлчийн кино гэхээр нь багт нь хэн ажиллав гэж сонирхлоо. Ялангуяа хөгжмийн зохиолчийг сонирхов. Миний горьдлого талаар болсонгүй. ЭННИО МОРРИКОНЭ. Найдлагатай шошго гэмээр болсон ийм хоёр бүтээгчийн нэрийг харсан хүн бага зэрэг “чичирсхийн” DVD тоглуулагчаа асааж, амьсгаагаа гүнзгий гээч нь аваад START товчлуурыг дарлаа…

Үнэнийг хэлэхэд гайхамшгийг хүлээж байсаан… Аан, гэхдээ бас ч тийм муу биш ээ. “Парадизо кинотеатр” (1988), “Төгөлдөр хуурчийн домог” (1998) зэрэг кинонуудыг бүтээсэн хүн гэсэндээ хэмжээгээ барьжээ. Тэр тусмаа Баария бол найруулагчийн төрсөн хот. Тэгэхээр өөрийнхөө тухай өгүүлэх кино хийж байгаа тохиолдолд хамаг нандин бүхнээ ухаж гаргана гэсэн үг. Морриконэгийн найрал хөгжмийн хэмнэл дор гүйж байгаа гол дүрийн хүүг хараад цагаа дэмий өнгөрөөхгүй нь гэсэн горьдлого төрж эхэлнэ. Гэхдээ кино цаашаа үргэлжлэх тусам утга нь алдагдаад байгааг ойлгож эхлэв. Зохиогчийн үндсэн санаа болон үйл явдлын гол шугамд. Ядаж байхад байнгын deja vu /дежавю/ амар тайван үзүүлэхээ болив. Дахиад өнөө л хуучин хотын талбай гудамжнууд, өнөө л хар цагаан киноны хайчилбар, өнөө л өнгөний шийдэл, хуучин зогсоол, үеийн найзууд. Энэ бүгдийг чинь бид “Малена” (2000) болон “Парадизо кинотеатр”-т харсан шүү дээ. Энэ Торнаторэд өөр шинэ санаа байдаггүй юм байх даа гэмээр. Бас нэг эвгүй санагдсан зүйл бол хэтэрхий улс төржилт. Хэрэв нэг овгийн хэдэн үе дамжсан түүхийг эсвэл төрөлх хотынхоо тухай өгүүлж байгаа юм бол тодорхой нэг коммунистын улс төрийн төлөвшилтийг ингэж тодорхой гаргах шаардлага байсан ч юм уу? Ядаж байхад тэр олон туг, дарцгийг нь яана.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ