Фэйсбүүк-ээр учирсан 39 насны зөрүүтэй хосууд

Нийгмийн сүлжээгээр танилцсан 29 насны зөрүүтэй англи хосын тухай мэдээлэл британичуудын дунд шуугиан тарьж байна.
Английн North WalesAbigail-д амьдардаг 68 настай Жуан Ройд, 29 настай Филл Абсуллум нар бусад хосуудын л адил хамт хөгжилдөж, нэгнээ хайрлаж, жаргалтай амьдарч байгаа хэдий ч тэд 39 насны зөрүүтэй. Гэхдээ тэд насны зөрөөг бие биенээ хайрлахад саад болох шалтгаан гэж боддоггүй гэнэ.
Одоо 68-тай Жуан Ройд гэх энэ эмэгтэй нөхрийнхөө хамт энгийн сайхан амьдардаг байсан ч 4 жилийн өмнө ханиа хорт хавдраар алджээ.
Тэрээр таалал болохоосоо өмнө эхнэртээ “Намайг нас барсны дараа заавал залуухан царайлаг залуутай хөгжилтэй сайхан амьдраарай. Би чамайгаа тэнгэрээс харж дэмжиж байх болно” гэсэн сүүлчийн захиасаа хэлжээ.
Удалгүй нөхөр нь нас барсны дараагаас Жуан найз залуу хайж эхэлсэн ба шинэ хайраа олох боломжийг фэйсбүүк гэж үзсэн байна. Тэрээр шинэ найз залуудаа 2 шаардлага тавьсан гэнэ. 1-рт хөгжилтэй, 2-рт өөрийг нь настай гэж бодохгүй эрч хүчтэй байх ёстой байсан гэнэ.
Тэрээр 68 настай гэж хэлэхээргүй залуу ганган хувцасласан сайхан зургаа фэйсбүүк-т тавьж, 700 дагагчтай болсон гэнэ. Гэвч тэр дундаас санаанд нь нийцэх залуу таарахгүй урам хугарч байх тэр үед нь Билл гарч иржээ.Өөрсдийн зургаа солилцож харснаар бие биедээ дурлаж, тэдний хайрын түүх эхэлжээ. Тэд өдөржин бие биенээсээ холддоггүй үргэлж хамтдаа зугаатай, жаргалтай байдаг гэнэ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ