Австрали дахин түймэрт өртлөө

Австралийн зүүн хэсгийг бараг бүхэлд ньшахуу эзлээд байгаа ойн түймэр анхаарлын төвд ороод байна. Викториа мужид түймрээс болж хэдэн мянган хүн орон гэрээ орхисон бөгөөд гал сөнөөгчид ч эрсдэж, галыг намжаах аргагүй болоод байна хэмээн ВВС мэдээлэв.
Түймрийн аюулаас зугтах гэсэн хүмүүс Мельбурн хот руу ихээр дүрвэж байгаа гэнэ. Тиймээс хүмүүс гэр орноо орхин нүүхээс өөр аргагүй байдалд хүрсэн байна. Өнгөрсөн бямба гаригийг хар бямба гариг хэмээн нэрлэж байгаа бөгөөд энэ өдөр 173 хүн түймэрт өртөж нас баржээ.
Гал сөнөөгчид бүх хүчээ шавхан ажиллаж байгаагийн дээр хотод хүмүүсийг сэрүүцүүлэхээр сэнс, усан шүршүүр зэргийг ажиллуулж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ