Мишель Обама хариугаа авлаа

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн арванхоёрдугаар сард Өмнөд Африкийн ерөнхийлөгч агсан Нельсон Манделагийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцохдоо Данийн ерөнхий сайдтай сээтэгнэснээс болж аальгүй ерөнхийлөгчдийн тоонд орсон.
Тэрээр түүнтэй зургаа авхуулан тун ч жаргалтайгаар инээмсэглэж байсан нь олон хүмүүсийн дургүйцлийг хүргэхээс гадна эхнэр Мишелийнхээ уурыг ихэд хүргэсэн гэдэг.
Тэгвэл саяхан тэргүүн хатагтай Мишель нөхрөөсөө хариугаа авч, өөрөөсөө дүү залуутай ихэд дотно байдалтай зургаа авахуулсан нь цахим ертөнцөд ид шуугиан тарьж байна.
Мишель Обама өөртөө итгэлтэй, хээнцэр хатагтай гэдгээрээ алдартай. Мишель оюутан байхдаа одоогийн АНУ-ын мөрдөн байцаах хэлтсийн генерал Рассел Жоржтой болзож байсан гэдэг. Нэгэн удаа сэтгүүлч Мишелиэс “Та Рассел Жоржтой гэрлэсэн бол ямар байх байсан бол” гэж асуухад тэрээр “Рассел өдийд ерөнхийлөгч болчихсон байх байсан” гэж хариулсан нь өөртөө ямар итгэлтэйг нь дэлхий нийтэд илтгэсэн билээ.
Ерөнхийлөгчийн гэр бүл салах гэж байна гэсэн мэдээлэл нэг хэсэг хаа сайгүй шуугиж байсан. Харин энэ мэдээлэл худал хэмээн Цагаан ордноос хэд хэдэн удаа няцаалт өгсний дараагаар тэдний салалтын тухай яриа намжсан билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ