Дээд амжилт тогтооход нэг медаль дутуу

Өвлийн олимпийн хамгийн сонирхолтой төрлийн нэг болох биатлон эрэгтэйчүүдийн ойрын зайн 10 км-ийн уралдаанаар эхэллээ. Нийт 87 тамирчин өрсөлдсөн энэхүү зайд Норвегийн алдарт тамирчин Оле Эйнар Бьорндален түрүүлж, олимпийн наадмын 7 дахь алтан медалиа хүртлээ. Энэ нь түүний олимпийн 12 дахь медаль нь болсон бөгөөд энэ амжилтаараа өвлийн олимпийн түүхэнд хамгийн олон медаль авч байсан нутаг нэгт Бьорн Дэлигийн амжилттай зэрэгцэн, тэргүүн байрт бичигдэж эхэллээ. Тэрээр мөн олимпийн наадмын түүхэнд алтан медаль хүртсэн хамгийн ахмад тамирчин болжээ. Энэ жил 40 настай Бьорндален оргил үедээ үзүүлж байсан хурдтай тэшилтээрээ бариаг маш сайн хийж түрүүлсэн юм. 1998 онд Наганогийн олимпоос анхны алтан медалиа энэ төрөлдөө авч байжээ.Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ