Н.Төгсцогт Улсын аварга боллоо

Монголын боксын холбооны 2014 улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар сарын 3-9-нд Спортын төв ордон болж, аваргуудаа тодрууллаа. 22 багийн 180 гаруй тамирчин эрэгтэй арав, эмэгтэй таван жинд өрсөлдсөн тус тэмцээнд “Алдар” спорт хорооны тамирчид багийн дүнгээр тэргүүлсэн бол “Хангарьд”, “Хилчин” багууд удааллаа.
Тэмцээний шилдэг тамирчнаар 60 кг-ын жинд аваргалсан ОУХМ Д.Отгондалай тодорсон шилдэг дасгалжуулагчийн шагналыг “Алдар” спорт хорооны О.Гантулга хүртсэн бол эрэгтэйчүүдийн 56 кг-ийн жинд олимпийн мөнгөн медальт , МУГТ Н.Төгсцогт аварга болжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ