Цагариг асаах ажлыг хариуцаж байсан техникч бусдын гарт амиа алджээ

Өвлийн олимпийн наадмын нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр болсон. Гэсэн ч техникийн саатлаас болж таван цагариг болон дэлгэрэх ёстой цасан ширхгийн нэг нь задраагүйгээс анх удаа олимпийн таван цагариг дөрөв болон мандсан юм.

Энэ нь санаатай биш ч гэсэн Сочигийн олимпийн томоохон алдаануудын нэг болон тэмдэглэгдсэн билээ.

Тэгвэл нээлтийн ажиллагаа болсноос хэдхэн цагийн дараа техникийн аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байсан Борис Авдеев гэгч эрийн цогцос олдсон байна.

Түүний цогцос олон тооны хутганы шарх, хөхрөлт, гэмтэлтэй байсан гэнэ. Зочид буудалд буусан хүмүүсийн ярьснаар техникчийн өрөөнөөс шөнийн гурван цагийн орчимд чимээ гарч байснаа удалгүй гурван эрэгтэй гарч явсан хэмээн эх сурвалжид тэмдэглэсэн байна.

Гарсан хэрэг явдыг шалгаж мөрдлөг эхлүүлжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин