Швейцарь улс цагаачдад хаалгаа барьлаа

Швейцарь улсад ажиллаж, амьдарч байгаа болон шинээр ирэх цагаач иргэд болон тэдний суурьшилд хязгаарлалт хийхээр болж байгаагаатус улсын эрх баригчид мэдэгдлээ. Энэ шийдвэрийг гаргахын тулд саналасуулга явуулсан ба тус санал асуулгад оролцогчдын 50,3 хувь нь энэ арга хэмжээг дэмжсэн байна.

Тус улсын Холбооны зөвлөл сүүлийн жилүүдэд уугуул иргэдээс шалтгаалаагүй хүн амын өсөлт нэмэгдэж байгаа нь нийгэмд том дарамт авч ирнэ гэж үзжээ. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн үнэ, замын түгжрэл нэмэгдэж буй нь цагаачлагчдын давалгаатай холбоотой гэж үзэж буй учир энэ саналыг швейцарьчууд дэмжсэн гэж ажиглагчид хэллээ.

Цагаачид Европын холбооны орнуудаас Швейцарьт ирж, ажиллахад чөлөөтэй байсан юм. Харин одооноос тус улсыг зорих цагаачдад өндөр босго тогтоож, гадны иргэдийг цөөлөх болох нь .

Цагаачдын асуудалд ийнхүү хатуу хандах болсон нь Европын холбоотой гэрээ байгуулахад цагаачдын асуудал том саад болсноос үүдэлтэй ажээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин