Хүний наймааны золиос болсон Орос бүcгүй

2002 онд Эрхүү мужид 1988 онд төрсөн Лемешева Мария Николаевна сураггүй алга болсон. Гэрчүүдийн хэлснээр түүнийг хамгийн сүүлд төв талбайн ойролцоох Маршал Шапошниковын гудамжинд харсан гэж хэлжээ. Тэр Ниссан маркын машинд суугаад үл мэдэгдэх зүгт явсан байна. Бүсгүйг эрж хайхад эрүүгийн аюулаас хамгаалах, тусгай албаныхан болон бүхий л хүчний байгууллагууд оролцсон юм.

Дөрвөн жилийн дараа Германы цагдаагийхан онц ноцтой алуурчныг хайж мэдээллийн дагуу нэгэн хаягдсан байшин руу очсон байна. Бүрэн үзлэг хийсний дараа нэгэн хохирогчийн бичлэгтэй видео камер олдсон байна. Бүсгүй оросоор ярьж байсан болохоор хуурцагийг Оросын аюулаас хамгаалахынханд дамжуулсан байна.

Гэтэл бичлэг дээрхи хохирогч нь Мария Лемешева бүсгүйн төрхтэй адил байжээ. Эцэг, эх нь бичлэгийг үзээд охин нь мөн байна гэдгийг баталсан байна.

Бичлэгийн яриаг товчлон сийрүүлбэл:

Намайг Мария Лемешева гэдэг. Би 19 настай. Энэ бичлэгийг үзэх үед би байхгүй болсон байх болно. Ямар ч амьдрах итгэл, найдвар алга. Би ганцаараа үлдсэн. Бүх охидуудыг 7 хоногийн өмнө аваад явсан. Алена 14 настай. Раша 18 настай. Хаашаа авч явсныг нь би мэдэхгүй байна. Ээжээ би тань руу залгах гэж оролдсон боловч чадсангүй. Ээжээ намайг уучлаарай. Би цаашид амьдарч чадахгүй нь. Би үүнийг хүсээгүй. Надад хэлэхдээ нэг хүнийг харах ёстой. Надад сард 500 доллар өгнө гэсэн (Белый лебедь – “Цагаан хун” компани). Тэгээд би анкет бөглөөд дараа нь намайг нэг байшинд аваачсан. Тэгээд хонх дуугарахыг хүлээ гэсэн. Хотын захад би хоёр хоног хүлээсэн. Би тэндээс гарч чадаагүй. Дараа нь нөгөө хүн нэг эрэгтэй хүнтэй ирсэн. Нөгөө хүн нь намайг энд юу хийж байгаа юм гээд гэдэс рүү цохисон. Би босч ирээд та нар хүн андуурч байна гэтэл хувцсаа тайл гээд дахиад цохисон. Тэгээд харж байгаад хэтэрхий туранхай байна тэжээхийн тулд их мөнгө хэрэгтэй гээд нөгөө залууд мөнгө гаргаж өгөөд намайг худалдаж авсан.

МИНИЙ БҮХ БИЧИГ БАРИМТЫГ АВААД, ХЭРЭВ ЗУГТАХ ГЭЖ ОРОЛДВОЛ АЛНА ГЭСЭН. АЙСАНДАА БОЛООД БИ ЗУГТАХГҮЙ ГЭЖ ХЭЛСЭН. ТЭГЭЭД ДАГУУЛЖ ГАРААД ХАР ӨНГӨТЭЙ МАШИНЫ ТЭЭШИНД ОРУУЛААД ХЭВТҮҮЛСЭН. ХЭР ЗЭРЭГ УДААН ЯВСНАА МЭДЭХГҮЙ БАЙНА. НЭГ АГУУЛАХ ДЭЭР ОЧСОН. ТЭНД ГАДААДЫНХАН БАЙСАН. БИ ХЭЛИЙГ НЬ ОЙЛГООГҮЙ. ТЭД НАРТ БИ БИЕЭ ҮНЭЛЭГЧ БИШ ГЭДГЭЭ ОЙЛГУУЛАХ ГЭЖ ЗӨНДӨӨ ОРОЛДСОН БОЛОВЧ ТЭД ТООГООГҮЙ. ТЭГЭЭД НЭГ АВТОБУС ИРХЭЭР НЬ НАМАЙГ СУУЛГАСАН. ТЭНД НЭЛЭЭН ХЭДЭН ОХИД БАЙСАН. БИД УДААН ЯВСАН. ЗАМДАА НЭГ Ч ЗОГСООГҮЙ. БИЕ ЗАСЪЯ ГЭЖ ХЭЛСЭН БОЛОВЧ ЗОГСООГҮЙ УЧИР НЭГ ОХИН ЗААЛАНД НЬ ШЭЭСЭН ЧИНЬ ИХ ЗОДСОН. ТЭГЭХЭД НЬ МИНИЙ АМЬДРАЛ СОХОР ЗООСНЫ ҮНЭГҮЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ ОЙЛГОСОН.

ХЭСЭГ ХУГАЦААНЫ ДАРАА БИДНИЙГ ЖУУЛЧЛАЛЫН ВИЗЭЭР ЕГИПТЭД АВААЧСАН. БИДНИЙГ НЭГ АХИМАГ НАСНЫ ЭМЭГТЭЙ БОЛОН ХЭДЭН ЕГИПТҮҮД ТОСОЖ АВСАН. ТЭГЭЭД БИДНИЙГ ИЗРАЙЛИЙН ХИЛЭЭР ГАРГАСАН. ТЭНД БИДНИЙГ ЯНХНЫ ГАЗРЫН ЭЗЭД ХҮЛЭЭЖ БАЙСАН. ЗАМД НЭГ ОХИН МААНЬ ЗУГТАХ ГЭЖ ОРОЛДСОН БОЛОВЧ ТҮҮНИЙ ХӨЛИЙГ НЬ БУУДААД ЦӨЛД ХАЯСАН (ТЭД МАШ ЗЭРЛЭГ. АВТОМАТ БУУТАЙ НУТГИЙН ХҮМҮҮС БАЙСАН). ТЭГЭЭД БИДЭНД ЗУГТАХЫГ ОРОЛДСОН ХҮН БОЛГОНЫГ ИНГЭХ БОЛНО ГЭЖ АНХААРУУЛСАН. ТЭГЭЭД БАС БИДНИЙГ ЗОДСОН.

ДАРАА НЬ НАМАЙГ НЭГ ЖИЖИГ ЖИЙП МАШИНД СУУЛГААД 5 ДАВХАР БАЙШИНГИЙН 3 ДАВХАРТ НЬ ГАРГАСАН. БИ ЯНХАН БИШЭЭ ГЭСЭН ЧИНЬ ТЭР НАМАЙГ ЗӨВШӨӨРТӨЛ ХҮЧИНДСЭН. ТҮҮНИЙ ДАРАА ЯНХНЫ ГАЗАР ЗАРСАН. ТЭГЭЭД НЭГ ЖИЛ ОРЧИМ ТЭНД АЖИЛЛАСАН. ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРТ ҮЙЛЧИЛДЭГ БАЙСАН. НАДТАЙ ХАМТ НЭГ ОХИН АМЬДАРЧ БАЙСАН. ТЭР УКРАЙНЫХ. ТҮҮНД НЭГ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ НЬ ДАРАА ИРЭХДЭЭ ТУСЛАНА ГЭСЭН. НАМАЙГ ХАМТ АВЧ ЯВААРАЙ ГЭХЭД ЗА ГЭСЭН. НӨГӨӨ ЖОЛООЧ ИРЖ БИДНИЙГ ЗУГТААЛГААД АВЧ ЯВСАН. ГЭХДЭЭ БИ ХААШАА ЯВЖ БАЙГААГАА МЭДЭЭГҮЙ. АРВАН БАЙШИНТАЙ БАРАГ ХАЯГДСАН ТОСГОНД ОЧСОН. БИ ХЭНИЙГ Ч ХАРААГҮЙ. ТЭГЭЭД БИД ХААНА ХОНОХ ЮМ ГЭЖ АСУУСАН. ТЭР БИДНИЙГ ДАГУУЛААД ПОДВОЛЬ РУУ ОРСОН (БИДНИЙГ ЗУГТАХАД ТУСАЛСАН БОЛОХООР ПОДВОЛЬ РУУ ДАГААД ОРСОН). ТЭНД ГУРВАН ХҮЛЭЭСТЭЙ ОХИДЫГ ХАРААД БИД ХААШАА Ч ЗУГТААГААГҮЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ ОЙЛГОСОН. БИЕЭ САЙН АВЧ ЯВБАЛ БИДНИЙГ ГЭР РҮҮ НЬ ЯВУУЛНА ГЭСЭН. ТЭНД ГУРВАН ХОНОГ УС Ч ҮГҮЙ, ХООЛ Ч ҮГҮЙ БАЙСАН. НЭГ ОХИН МААНЬ ӨВЧИЛСӨН. ТҮҮНИЙГ МИЛА ГЭДЭГ. МОЛДАВААС ИРСЭН. ТҮҮНИЙГ ТЭНД ХЭД ХОНОСНЫГ НЬ Ч МЭДЭХГҮЙ БАЙНА. ТЭР ӨВЧНӨӨР ҮХСЭН. ХОЁР ХОНОГ МИЛАГИЙН ЦОГЦСЫГ ХАРААД СУУЖ БАЙНА. ОДОО БИ ЯАХАА МЭДЭХГҮЙ БАЙНА. НАМАЙГ АВРААЧ!

Жич: Дараах бичлэг дээр гарч байгаа бүсгүй Мария Лемешева биш бөгөөд жихэнэ бичлэгийг нь дууриалгаж хийсэн болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ