Ерөнхий сайдыг авилгын хэргээр шалгаж эхэллээ

Тайландын Авлигатай тэмцэх хорооноос Ерөнхий сайд Йинглак Чинаватраг авлигын хэрэгт сэжиглэн шалгаж эхэлжээ. Түүнийг тариаланчдад цагаан будааны тэтгэмж олгох Засгийн газрын маргаантай хөтөлбөртэй холбогдуулан сэжиглэж байгаа юм.

Түүнчлэн тус улсын авлигатай тэмцэх албаныхан энэ хэрэгтэй холбогдуулан хэдийнэ нэг сайдад ял, шийтгэл оноож, өөр хэдэн хүнийг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Тус байгууллагын мэдэгдэж байгаагаар Ерөнхий сайдыг гэмт хэргийн тухай хууль зөрчсөн эсэхийг шалгах ажээ. Харин буруутай нь тогтоогдвол ямар шийтгэл ногдуулах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Тайланд 2011 оноос хойш тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх хөдөөгийн иргэдийн амьдралыг дээшлүүлэх зорилгоор Засгийн газраас цагаан будаа худалдан авалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч энэ нь хэтэрхий их цагаан будааны нөөц үүсгэснээс үүнийг худалдахад эрх баригчдад хүндрэл учируулаад байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин