Цанын бааз шатлаа

Францын “Val d'Isere” хэмээх томоохон цанын баазад гал гарчээ. Галын улмаас 60 орчим хүн шархдаж, гэмтсэн гэнэ. Одоогоор хүний амь нас эндсэн гэсэн мэдээлэл ирээгүй байгаа ч гурван хүн ор сураггүй алга болоод байгаа юм. Тэднийг галаас амьд мэнд гарсан эсвэл галд өртсөн талаар ямар нэг мэдээлэл хараахан гараагүй байна.
Харин аврах албаныхан ирж аюултай бүсээс 200 орчим хүнийг гаргаад байгаа гэж ВВС мэдээллээ. Тэдгээр хүмүүсийг ойролцоох сургуулийн байранд хүргэж түр хугацаанд толгой хоргодуулж байгаа юм.
Гэмтэж бэртсэн хүмүүс шатаж үхэхгүйн тулд байшингийн зургаан давхраас үсэрч хөл гараа хугалж, гэмтээсэн байжээ. Цанын баазын байр есөн давхар байсан юм. Шинжээчид ажиллаж байгаа ч хараахан галын шалтгааныг олж тогтоож чадаагүй байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ